Үндэсний аудитын газрын удирдах ажилтнууд болон менежерүүдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

БНСУ-ын Аудит болон Хяналт шалгалтын сургалтын институтээс Монгол Улсын Үндэсний аудитын газрын удирдах ажилтнууд болон менежерүүдэд “Чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 7-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Энэхүү сургалтаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид БНСУ-ын аудитын тогтолцоо, мэдээллийн технологид суурилсан аудитын систем болон төрийн байгууллагуудад үзүүлэх зөвлөх үйлчилгээний сайн туршлагаас суралцаж, технологийн дэвшлийг өдөр тутмын ажилдаа хэрхэн үр бүтээлтэй ашиглах, цахим аудитыг хэрэгжүүлэх талаарх   мэдлэг, туршлагаа солилцлоо.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Төрийн аудитын байгууллага нь олон улсын аудитын дээд байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж,  орон зайнаас үл хамаарах цахим сургалтуудыг үе шаттайгаар төлөвлөн,  идэвхтэй оролцож байна.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627844
0 эможи

ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up