Авлигатай тэмцэх газар 532 хэрэг мөрдөн шалгаж байна

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 7-11-нд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 60 гомдол, мэдээллийг шалгажээ. Тодруулбал, үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 556 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэрэг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 532 хэрэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627841
0 эможи

keyboard_arrow_up