Халдварын нөхцөл байдлын улмаас Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулав
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зургаадугаар сарын 16-ны өдөр болох тов гараад байсан. Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн юм.
Гэвч коронавируст халдвар/Covid-19/-ын нөхцөл байдал хүндэрч, халдвар авсан иргэдийн тоо эрс нэмэгдэж улмаар эрсдэл бүхий байдал үүссэн тул холбогдох хуульд заасны дагуу дээрх маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг хойшлуулж товыг дараа жич зарлахаар болсон байна.