Б.Баатархүү: Гудамжинд буу гарган, бусдыг айлган сүрдүүлсэн иргэнийг шалгаж байна

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Энэ сарын 13-ны өдрийн 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн Хятад рестораны өмнө үл таних иргэн архидан согтуурсан үедээ бусадтай маргаж, автомашинаасаа галт зэвсэг гарган иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Улмаар уг хэргийг харуулсан камерын бичлэг цахим орчинд түгсэн нь олны анхааралд орсон.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү  “ Дуудлага энэ сарын 13-ны шөнө ирсэн. 29 настай эрэгтэй “Б” -г эрүүлжүүлсэн. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
627814
1 эможи

Хун
2021-06-15 20:09
Нэгэн хурган даргын, эсвэл шинэ баяны хуухэд, дуу бх нь! Тоглоомон буу болгоод хэрэг хаагдана гээд бсан унэн бх нь!!!!
Хун
2021-06-15 20:09
Нэгэн хурган даргын, эсвэл шинэ баяны хуухэд, дуу бх нь! Тоглоомон буу болгоод хэрэг хаагдана гээд бсан унэн бх нь!!!!
Irgen
2021-06-15 12:26
Engiin irgen hezee ch niitiin gazar ch bai tusgai gazar ch bai buu gargaj ingej avirlahgui, neg gulgiinh ni hamaatan sadan bgaa, barisan buu, selem ni daraa ni togloomon bolj duusdag
Анхаа
2021-06-15 09:18
3 удаа хий буудсан гэж байхад үрлэн сумтай гээд бхы
keyboard_arrow_up