УЕПГ: Эрүүгийн 194 хэрэгт ЯЛЛАХ дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД шилжүүлжээ
2021 оны 6 сарын 14
Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 141 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 202 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 25 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 1919 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627787
0 эможи
Иргэн
2021-06-15 00:27
Тэр бум, Ихнаядын /Тэр.их/ хулгайч Элбэгдорж, Батүүл Баттулга нарын хэрөг хөөн хэлэлцэх хугацаагаа хүлаэж хойшлуулаадхугацаа авч чөлөөлөгддөг .Өөрсдийн томилгооны шүүгч прокуророор хамгаалуулдаг хил давуулж зугатсалгадагыг зогсооё Аль шатанд байгааг мэдээлээчээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс