Эмгэнэл

2021 оны 6 сарын 13

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сумъяагийн Пүрэвсүрэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас нөгчиж, шүүх эрх мэдлийн байгууллагад хүнд гарз тохиолоо.

Тэрээр 1961 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, 1985-1990 онд Монгол Улсын Их Сургуульд суралцаж, эрх зүйч мэргэжлийг эзэмшжээ.

С.Пүрэвсүрэн нь 1980-1985 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 425 дугаар ангид нарийн бичгийн дарга, 1990-1992 онд Дархан хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч, 1992-1998 онд Дархан хотын өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, хуулийн зөвлөх, 1999-2000 онд нотариатч, 2000-2013 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2016 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 2016 оноос Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байлаа.

Тэрээр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үүргээ шударга, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, шүүгчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажилладаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй шүүгч байсан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж,  "Алтан гадас” одон, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнажээ.

Талийгаачийн хөдөлмөрч, шударга, дайчин, нягт нямбай, төлөв даруу, хүнлэг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

 

       Талийгаачийн хань, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
627767
3 эможи

keyboard_arrow_up