Сүүлийн 24 цагт 2188 коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, 10 хүн амиа алджээ

2021 оны 6 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

 "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,400 хүнд  шинжилгээ хийх явцад 2,188 хүнээс халдвар илэрлээ. Харин 10 хүн нас барсан. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 76,084 болж байна. 

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал, 

  • Улаанбаатар хотод 1,498
  • орон нутагт 683  тохиодол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгджээ.

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.  

Халдварын улмаас 5,354 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,760
  • Хүндэвтэр – 1,810
  • Хүнд - 638
  • Маш хүнд – 146 хүн байна.
  • Сүүлийн 24 цагт 465 хүн эдгэрсэн. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
627765
3 эможи

keyboard_arrow_up