Далай лам У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

2021 оны 6 сарын 13

Arslan.mn

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баяр хүргэж захидал илгээжээ. 

Уг захидалд "Би Монгол Улсад 1979 онд анх зочилж байсан. Маш сайхан дурсамжууд бий. Монголын залуус болон ахмад үеийнхэн хүний үнэт зүйлийг түгээх миний хүчин чармайлтыг дэмжиж, орчин үеийн боловсролын тогтолцоонд уламжлалт Буддын ухааны мэдлэгийг нэвтрүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаад би туйлын ихээр баярладаг. Монгол болон Төвдийн ард түмэн бол эх түүхээрээ холбогдсон, ихэр ахан дүүс шиг улс. Бусад улс орнуудад Буддын шашин дэлгэрсэн байдаг ч Монголчуудын хувьд соёл, оюун санааны түвшинд хүрч хөгжсөн түүхэн шашин юм. Буддын сургааль энэрэнгүй сэтгэлийг чухалчилдаг, хувь хүний үзэл бодолтой зөрчилдөггүй, хүн бүрт тусаа өгдөг бөгөөд энэ үнэт зүйлсийг У.Хүрэлсүх болон Монголын Засгийн газар цаашид ч хамгаалан дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж бичсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627763
0 эможи

МААМ.ГАНЦЛГТ
2021-06-13 11:52
Нутаг орондооч очих эрхгүй явж бгаадаа хөөрхий , номийн хүчээрээ эх орноо төвтөгаж чаддагүй байхдаа , шашинч угаасаа худдаа кк
keyboard_arrow_up