БХТ: Барилгын материалын үйлдвэрүүдийн мэдээллийн ТОВХИМОЛ хэвлэгдлээ

2021 оны 6 сарын 11

 Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс нь Монгол улсын хэмжээнд барилгын материалын үйлдвэрийн байршлын судалгааг хийсэн юм.

Судалгааны мэдээлэлд тулгуурлан “Барилгын материалын үйлдвэрийн байршил”-ын газрын зургийг шинэчлэн гаргасан товхимолыг хэвлүүлээд байна.

Товхимолд:

  • Барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн нэрс
  • Аж ахуйн нэгжийн өмчийн хэлбэр статус
  • Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр
  • Тухайн орон нутгийн засаг захиргааны нутаг дэвсгэрт байгаа үйлдвэрийн тоо
  •  Бүтээгдэхүүний нэр төрөл, түүний таних тэмдэг 
  • Үйлдвэрийн болон захиргааны  байршил 
  • Технологийн заавар бүртгүүлсэн он 
  • Барилгын материалын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 
  • Бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа зэрэг бусад холбогдох мэдээллүүдийг багтаасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627749
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up