Ховдод шөнө гэрээсээ гарсан эмэгтэйн цогцсыг НАЙМ ХОНОГИЙН дараа олжээ
2021 оны 6 сарын 11
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц нь энэ 02- ны өдрийн 00:30 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй мэдээллийг хүргэсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, БаянӨлгий аймгийн Онцгой айдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг найм хоног үргэлжлүүлсэн.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 10-нд 48 настай Ц-ийн цогцсыг “Шавартын тохой” гэдэг газар “Ховд” голын эргээс олсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
627743
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс