СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж явган зорчигч ХОЁР ХҮҮХДИЙН амийг хохироожээ

2021 оны 6 сарын 10

Arslan.mn

Энэ долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. 

Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 20:00 цаг орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.

Тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан бөгөөд амь хохирогч хүүхэд 9 настай ахтайгаа хамт явсан аж.

Харин он гарсаар зам тээврийн ослын улмаас 15 хүүхэд нас баржээ. 

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
627725
2 эможи

За
2021-06-11 07:44
Энийг зүгээр нэг мэдээлээд өнгөрөх асуудал юм уу? Хүний амь санаатайгаар хохироосон этгээдийг цаазлахгүй юм уу?
МОНГОЛ
2021-06-10 17:44
ШИЙТГЭЛ НЬ ШАГНАЛ ШИГ ХУУЛЬ БАЙХАД СОГТУУГААР МАШИН БАРИХ ЗОГСОХГҮЙ ЭНЭ БОЛ БАТАЛГААТАЙ
харамсалтай
2021-06-10 14:40
Согтуугаар жолоо барьвал насаар нь эсвэл 10 жил жолоо барих эрхийг хасдаг болое
keyboard_arrow_up