Өчигдөр 74 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 71 дуудлага бүртгэгджээ

админ
2021 оны 6 сарын 10

Arslan.mn

Өчигдөр буюу 06 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1193 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 951 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 71 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 17, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 34
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 88
  • Хүний биед халдсан 33
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 44 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 74 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 103 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627713
0 эможи

keyboard_arrow_up