Увс аймгийн прокурорын газар “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” аянд нэгджээ
2021 оны 6 сарын 10
Увс аймгийн прокурорын газрын хамт олон “Байгалиа хамгаалъя” аянд нэгдэж иргэдийн аялж зугаалан, амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг тус аймгийн Улаангом сумын “Улаан уул” орчмын хог хаягдлыг түүж, цэвэрлэсэн байна.
Мөн өнгөрсөн онд болсон Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн үеэр аймгийнхаа ногоон бүсэд тарьсан моднуудаа арчилж, усалгаа хийх ажлыг зохион байгуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627710
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс