“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ын бүтээн байгуулалт

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Их хурлын 2018 оны 73 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол, Эрчим хүчний яам болон Оюутолгой ХК хооронд 2018 онд байгуулсан гэрээ, Монгол улсын Засгийн газар, Оюутолгой ХК хооронд 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримт бичигт Тавантолгой, Оюутолгой болон бүс нутгийн уул уурхайн бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангах эрчим хүчний эх үүсвэр барих шийдвэрт тулгуурлан хамгийн бага хөрөнгө оруулалт шаардах нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаар төлөвлөж байна.

Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэсэн Тавантолгой дулааны цахилгаан станц ашиглалтад ороход Оюутолгойн уурхайгаас цахилгаан эрчим хүчний төлбөрт гадагшаа чиглэсэн валютын урсгалыг Монголдоо үлдээх боломжтой. Өнөөдрийн байдлаар Оюутолгой уурхай БНХАУ-аас 1кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ойролцоогоор 0.658 юань буюу 257.2 орчим төгрөгөөр авч байна гэж тооцоход 2020 онд 360 тэрбум төгрөг төлсөн байна. Мөн Говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэдгээрийг дотоодын эрчим хүчний системээс хангах ач холбогдолтойгоос гадна барилга угсралтын явцад давхацсан тоогоор 2000 ажилчид, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.

Иймд өндөр бүтээмжтэй, хорт бодисын ялгаралт багатай эргэлтийн буцламтгай үет технологи бүхий зуух, конденсацийн уурын турбин, турбогенератор, усны хэрэглээ бага шаардах агаарын хөргөлттэй конденсатор, орчин үеийн удирдлага мэдээллийн систем бүхий Тавантолгой дулааны цахилгаан станцыг 2021-2024 онд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн.

Станцын ерөнхий төлөвлөлт

Өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт:

Тавантолгой ДЦС-н хувьд говь нутагт баригдаж буй хамгийн том чадлын эрчим хүчний эх үүсгүүр, тэр тусмаа улсын хэмжээний томоохон уул уурхайн бүс нутгийг эрчим хүчээр ханган ажиллах онцгой ач холбогдолтой үйлдвэр тул ашиглах технологиудын хувьд зөвхөн амьдрал дээр бодитойгоор нэвтэрсэн байхаар зогсохгүй хамгийн найдвартай туршигдсан, өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байх ёстой гэсэн үндсэн шаардлагууд тавигдана. Цахилгаан станцын хүчин чадал 450МВт (3х150) байх ба нүүрсний жилийн хэрэглээ 1.4 сая тн/жил, усны жилийн хэрэглээ 1.2 сая м3/жил байна.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн веб сайтад ЭНД ДАРЖ зочилно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627643
0 эможи

keyboard_arrow_up