АТГ-аас 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 82 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, гурван гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас гурван хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 540 хэрэг шалгагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627631
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up