Нэр дэвшигч Д.Энхбат вакцины хоёр дахь тунгаа хойшлуулж, хариуцлагагүй ханджээ

2021 оны 6 сарын 05

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын коронавируст халдвар
авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн түүний ойрын хүмүүс болох эхнэр, эмч, хамгаалалтын ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан учир тусгаарласан талаар бид өмнө мэдээлсэн.

Нэр дэвшигч өөрийн цахим хуудаснаа "Миний эхнэр, би, манай эмч, хамгаалалтын ажилтны ковид тест ЭЕРЭГ гарлаа. Одоогоор зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Тусгаарлагдав. Бид "Синофарм"-ын вакцин тариулсан байсан. Хоёр дахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжилж хойшлуулаад явж байсан юм" хэмээн бичжээ.

Харин үүнийг сонссон иргэд сошиал орчинд  олон  хүнтэй өдөрт хэд хэдэн удаа уулзаж байж өөрийнхөө биеийг хямрахаас эмээгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй байсан гэдэг бол үнэхээр буруу хандлага байна гэж шүүмжлээд буй. Халдварт өвчин бол хүн бүрийн өмнө л тулгарах эрсдэл. Тиймээс ч үүнд буруутгах юм байхгүй. Харин үндэсний дархлаа, аюулгүй байдлын төлөө нэр дэвшиж байгаа хүн вакцины хоёр дахь  тунгаа хийлгээгүй нь үнэхээр  байж боломгүй биз ээ. Мөн  хоёр дахь унгаа хийлгэсэн хүн орон нутагт зорчино гэсэн УОК-ийн шийдвэр яасан бэ. Ингэж хууль дүрэм зөрчиж болох уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627543
0 эможи

Зочин
2021-06-06 21:23
Буянгийн ЖАГАА ХЭЛЭЭД БАЙСАН ШҮҮ
Зочин
2021-06-06 21:22
Энхбат зальтай худалч хэлсэндээ хүрдэггүй гээд буяангийн
Зочин
2021-06-06 08:22
Энэ хүүр хурдан үхэж далд орох хэрэгтэй.
Зочин
2021-06-05 13:55
Ард түмнээ өрөвдөхгүй очсон ухуулга хийсэн газраар халдвар тархсан бга даа.
Зочин
2021-06-05 13:39
ovchin hend ch irj bolno shuu dee
Зочин
2021-06-05 13:37
ийм хүн төр удирдахгүй ээ. вакцин буруутгах гээд байгаа юм уу
Иргэн
2021-06-05 12:52
Эргүү дух вэ? вакцин хэзээнээс эхэллээ дээ?
keyboard_arrow_up