Интернетийн шугам сүлжээ засварлаж байсан ажилтан ХҮЧДЭЛД ЦОХИУЛЖ гэмтжээ

2021 оны 6 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Налайх дүүргийн II хорооны Задгай гэх газарт байх гурван давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулжээ.

Тодруулбал, “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн ажилтан 32 настай, эрэгтэй Ц Стар зоогийн газрын гурван давхар барилгын дээвэр дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны 17:38 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 17:40 цагт очиж, тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
627518
2 эможи

keyboard_arrow_up