ТОСК, НОСК-ийн нэр барьж 6 ТЭРБУМ төгрөгийг иргэдээс луйвардсан этгээд СУРАГГҮЙ АЛГА болжээ
ТОСК, НОСК-ийн нэр барьж 6 тэрбум төгрөгийг иргэдээс луйвардсан этгээд СУРАГГҮЙ АЛГА болжээ.
Энэ талаар сэтгүүлч Б.Отгон өөрийн нийгмийн сүлжээндээ "Э.Солонго түүний нөхөр Э.Болорчулуун нар АСЕМ ВИЛЛА хаус хотхонд амьдарч, Централ таурын 17 давхарт ресторан худалдаж авч, аав ээжийгээ Ривер Гарден хотхонд оруулж, тус бүртээ 9911-тэй дугаар барьж, Лексус-570 машин хөлөглөн, нөхөр нь УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт бие даан нэр дэвшиж хөлгүй баяны дүр эсгэж амьдарч байлаа. Тэд өөрсдийгөө НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн итгүүлж 100-аад иргэнээс БАЙРНЫ УРЬДЧИЛГАА нэрээр 6 орчим тэрбум төгрөг залилжээ.
МАН-ын сонгуулийн хандивт орж ирсэн ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа. Энэ хүрээнд Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас 1м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна хэмээн иргэдэд итгүүлж байрны урьдчилгаа нэрээр мөнгө авчээ. Урьдчилгаа өгсөн иргэдийг Зайсан орчмын TUUL ONE, SANTO APARTMENT,ENKANTO, JARDEN, BUDDA VISTA, RIVER GARDEN, ЦЭНГЭЛДЭХ зэрэг өндөр үнэтэй орон сууцнуудад зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр оруулсан. Тэд тэдгээр барилгын компаниудыг ч давхар залилж, урьдчилгаа өгч түлхүүрийг нь авч иргэдийг оруулсан байна. Эцэст нь орон сууцанд хууртагдаж орсон иргэд нь байрнаасаа хөөгдөж мөнгөө алджээ. Шүүх цагдаа болоод явсан чинь гэмт хэрэгтэн нь оргон зайлж ор сураггүй болсон гэнэ дээ. Хөдөөний иргэд хүртэл малаа банкинд барьцаалж байр захиалаад хохирсон байна. Залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд нягтал, бас дахин нягтал!!!" гэжээ.