Нүхэн жорлонд унасан дөрвөн настай хүүг эсэн мэнд гаргажээ
2021 оны 6 сарын 04
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6 дугаар гудамжинд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 километр зам туулан очиход иргэн 4 настай, эрэгтэй хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байжээ.
Тухайн хүүхдийг алба хаагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627511
0 эможи
Зочин
2021-06-04 22:06
Үр хүүхэд дүү нараа сайн харцгаахад яаадаг байнаа томчуул нь жорлондоо бат бөх түгжээ хийж цоожлоочээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс