Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан ДӨРВӨН ЭТГЭЭД баригдлаа
2021 оны 6 сарын 04
Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаатар гэгч этгээдийг өчигдөр орой баривчилжээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая доллар залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээд бүгд баригдаж буй юм.
Тухайн этгээдүүдийн залилсан 1.1 сая долларыг 27-ны өдөр цагдаагийн алба хаагчид олсон. Тодруулбал, “UB palace”-ын хашаанд тавьсан автомашины тээшинд тухайн мөнгөө нуусан байсныг олсон. Үлдсэнийг нь хэрхсэн нь тодорхойгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627507
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс