Б.Баатархүү: PUBG, DOTA-2, CSGO зэрэг цахим тоглоомуудыг хаалгах хүсэлт гаргаагүй

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс PUBG, mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive зэрэг цахим тоглоом хүүхэд залууст сөргөөр нөлөөлж байгаа тул эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдэлээлэл гараад буй.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цахим тоглоомуудыг хаах саналыг Цагдаагийн байгууллагаас гаргасан гэх мэдээлэл тараад байна. Энэ мэдээлэлд албан ёсоор няцаалт өгч байна. Ийм зүйл байхгүй ба цагдаагийн байгууллагаас хандалт хийх эрхийг нь хаалгах талаар ямар нэгэн санал гаргаагүй. Бүрэн судлагдаагүй алдаатай мэдээлэл гарсан байна. Харин бага насны хүүхдийг цахим орчинд садар самуунд уруу татсан фэйсбүүк болон пэйж хуудас, зарын сайтуудыг хаалгах хүсэлт илгээсэн” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627486
0 эможи

Nominjin
2021-06-03 14:34
Facebook haalaa geed noloogui harin pubg Mobile legend hoyriig haasnaar huuhuudiin erul mended sn tghgui bol odor shongui pugb toglj setgtsend ni oorchlolt orj bn shu dee
keyboard_arrow_up