Прокуророос Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэхээр хэргийг нь хянаж байна
2021 оны 6 сарын 03
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьсон байдаг. Улмаар өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу батлан даалтад гаргаад байгаа юм.
Тэгвэл Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын байгууллага хянаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
627482
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс