Б.БИЛГҮҮН: “Байгалиа хамгаалъя“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд 26 төрлийн СЭРЭМЖЛҮҮЛЭГ материалыг бэлтгэж ОЛОН НИЙТЭД хүргэсэн

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэрийн дор 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Багануур дүүргийн прокурорын газар энэхүү аяны хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Билгүүнээс тодрууллаа.

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний үеэр Багануур дүүргийн прокурорын газар ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

     Багануур дүүргийн прокурорын газраас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэлээдгүй ажлыг төлөвлөн хийж байна. Юуны түрүүнд тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Байгаль орчны улсын байцаагч нартай хамтран дүүргийн мал бүхий иргэд, амралтын газрын ажилтнууд, мод модон материалын үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа, таниулгын ажлыг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж, 200 орчим иргэнтэй уулзсан. Мөн үеэр “Байгалиа хамгаалъя” аяны зорилгыг танилцуулж, гарын авлага, материал тараасан. Багануур дүүрэг хотын алслагдмал дүүрэг учраас иргэдтэй уулзалт ярилцлага хийхийн тулд 500 гаруй км замыг туулсан байна.

Иргэдэд яриа таниулга хийхээс гадна олон төрлийн гарын авлага, материал тараасан байна. Гарын авлага, материалыг ямар сэдвээр бэлтгэв, энэ нь ямар ач холбогдолтой вэ?

     Иргэдэд нэг удаа яриа таниулга хийгээд өнгөрөх биш холбогдох хууль тогтоомжтой уншиж танилцах, ажил амьдралдаа хэрэгжүүлэх боломжоор хангах үүднээс дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран санамж, сэрэмжлүүлэг материалуудыг бэлтгэж тараасан юм. Тухайлбал, Амьтны тухай хууль зөрчих зөрчил, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж юу болох талаар, Ой хээрийн болон ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зэрэг нийт 26 төрлийн сэрэмжлүүлэг материалыг бэлтгэж олон нийтэд хүргэсэн.

Урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд их хийсэн байна. Ялангуяа томоохон самбар байршуулсан нь анхаарал их татаж байна.

     “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дээрх байгууллагуудтай хамтран Ой хээрийн түймэр, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон Хууль бусаар ан агнах, загас барих, байгалийн ургамал түүж, бэлтгэхээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, анхааруулга бүхий хэд хэдэн хулдаасан хэвлэлийг гаргасан. Үүнийг аль болох олон хүнд хүргэх зорилгоор Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах замын уулзварууд, иргэд ихээр төвлөрдөг зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн гадна байршуулсан. Мөн дүүргийн иргэд төдийгүй төрийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 10 гаруй видео шторк, подкаст зэргийг бэлтгэж цахим сүлжээгээр дамжуулан иргэдэд танилцуулаад байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627478
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up