Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Нийслэлд үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-11 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхитай, сэрүүхэн байна.
2021 оны 6 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
Бага нуур орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
2021 оны 6 дугаар сарын 03-07 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 3, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 3, 4–нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.