Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал “Алдарт эх” боллоо
2021 оны 6 сарын 01
Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
Энэ үйл ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн ээжүүдийн төлөөлөлд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.
Энэ үеэр Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардан авлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
9
1
1
627413
17 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс