Хүүхдийн эрх ХЭРХЭН ЗӨРЧИГДӨЖ байна вэ?

2021 оны 6 сарын 01

Өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх асран хамгаалагчаас эхлээд төрийн бүх шатны байгууллага албан тушаалтнууд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаална гэж заасан байдаг. Энэ хуульд зааснаар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Эдгээр эрхийг зөрчсөн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байна. 

Улсын хэмжээнд 2021 оны эхний 4 сарын байдлаар Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн хэрэг 1460 бүртгэгдэж шийдвэрлэгдсэн байна.  

Тодруулбал, 

- Хүүхдийг хувцас, хоол, хүнс, орон байраар зориуд гачигдуулсан зөрчил 23,

- Хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй зөрчил 18,

- Хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй зөрчил 23,

- Хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйл хэрэглүүлсэн зөрчил 17,

- Хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн зөрчил 17,

- Хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан зөрчил 24,

- Хүүхдийг сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан зөрчил 20, 

- Аливаа төлбөр хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан зөрчил 18,

- Өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан зөрчил 17,

- Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас эрүүл мэнд, нэр хүндэд харшлах, аюул учруулах тоглоом наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан зөрчил 22,

- Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан зөрчил 18,

- Сургууль, сургуулийн дотуур байр, өндөр өнжүүлэх төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн зөрчил 17,

- Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчил 34,

- Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй зөрчил 23 гарчээ.

Нийт зөрчлийн хэргийн 1412 буюу 96.1 хувь нь Хүүхдийн бие махбодид халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн зөрчил эзэлж байна. 

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн 83 хувь нь Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 61.9 хувь, Багануур дүүрэгт хамгийн бага буюу 0.9 хувь нь бүртгэгджээ. 

Орон нутагт Баян-Өлгий, Булган, Төв, Хөвсгөл аймгуудад хамгийн их байгаа бол Архангай, Сүхбаатар аймагт болон Завхан аймгийн Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Сайхан, Ховд аймгийн Булган сумдад дээрх төрлийн зөрчлүүд гараагүй байна. 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
angry an post
1
627405
9 эможи

Мийгаа
2024-03-15 03:07
Эрх зөрчигдвөл хаана хандах бэ
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up