Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Бээжинд болно

2014 оны 7 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2014 оны 6 сард БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийсэн юм. Тус айлчлалын хүрээнд Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан бөгөөд Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлахаар  тохиролцсон юм.

 


 
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.
 
Нийслэлээс үндэсний үйлдэрлэгчдээ  төсвийн бодлогоор дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд хотын  үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6274
0 эможи
keyboard_arrow_up