“Маргааш бүх нийтийн амралтын өдөр. Автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй“
2021 оны 5 сарын 31
Маргааш буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр.
Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүйг албаныхан мэдээллэсэн.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:
6 дугаар сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Харин Лхагва гарагт хэвийн горимд шилжиж, 3, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627398
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс