Замын-Үүдээс Улаанбаатар руу ачаа тээвэрлэж явсан автомашин шатжээ
2021 оны 5 сарын 31
Өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлт ачаа тээвэрлэж явсан том оврын автомашин шатжээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрхи ачаа шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрхи ачаа шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ.
Галын улмаас 26 тонн ачаа шатсан гэх ба галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
627387
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс