СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 14 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирчээ

2021 оны 5 сарын 31

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 582 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  375  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Arslan.mn

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт  8 хүн гэмтэж, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1
  •  Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6
  •  Мотоцикл автомашин хоёр мөргөлдөх хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчим Булган аймагт  мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.

Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 86, Орон нутагт 37, Улсын хэмжээнд  123 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627378
0 эможи

keyboard_arrow_up