​УОК: Вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна

2021 оны 5 сарын 31

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг коронавирусын тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нас барах тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Arslan.mn
Вакцинжуулалтын явц тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хэмжээнд 99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёрдугаар тунд хамрагджээ.
Ирэх зургаадугаар сарын дунд үеэс нийт хүн амын дунд вакцины 2 дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихсэх учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрдэмтдийн баг хэлж байна.
Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн халдварт өртсөн шалтгааныг тодруулахаар эрдэмтдийн баг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Архаг хууч өвчтэй иргэд коронавирусын халдварт илүү өртөмтгий байгаа аж. Халдвараар нас барсан тохиолдлуудын дийлэнх хувийг ч мөн суурь өвчтэй иргэд буюу хорт хавдар, бөөрний архаг дутагдал, сүрьеэ, уушигны  хүнд өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ. 
Хорт хавдрын эцсийн шатанд орсон иргэдээс гадна суурь өвчтэй гэдгээ мэдэхгүй байсны улмаас коронавирусын халдварыг хүндрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг хожуу авч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
 Шадар сайдын зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ялангуяа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.
Халдвараар нас барсан тохиолдлыг бууруулах чиглэлээр бусад улс орнуудад  авч хэрэгжүүлж буй туршлагыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудын Эрүүл мэндийн яам, харьяа газруудтай хамтарч ажиллахыг Шадар сайд Эрүүл мэндийн яамныханд даалгав. Мөн Генетикийн судалгаа хийх ажлыг эрчимжүүлж, мутацлагдсан халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох бусад албаныханд өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627377
0 эможи

we
2021-08-04 14:11
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

zochin
2021-05-31 14:22
ene neg balai durem jurmaa boliooch ee vaktsinii 2 tun tariulsan bol haashaa ch hamaagui PSr iin shinjilgeegui yvuuldag hachin ym aa bol enees bolj naad ovchin chini ulam ehslee
keyboard_arrow_up