БНСУ-д нэгнээ зодож хөнөөсөн Монгол залуусд долоон жилийн ял оноожээ
2021 оны 5 сарын 27
БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж, маргалдахдаа хүний аминд хүрсэн хэрэг өнгөрөгч оны долдугаар сард гарсан. Тус нутгийн хэвлэлд мэдээлж байснаар 22 настай А, 38 настай Б нар мөнгөний асуудлаас болж 26 настай Г-гийн амийг хөнөөсөн гэгдсэн.
Тэгвэл уг хэрэгт холбогдох шүүх хурал болж, А-д нь долоо, Б-д нь таван жилийн хорих ял оноожээ. Тэдний ялыг харгалзан дөрөв ба гурван жилээр тэнсэнгээр эдлүүлэхээр тооцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
627322
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс