Үйл ажиллагаа нь нээгдсэн байгууллагуудад шалгалт хийхэд 251 зөрчил илэрчээ

2021 оны 5 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах хяналт, шалгалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд 3,213 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийжээ.

Үүнд:

  • Хүнсний худалдаа - 1,471
  • Зах, худалдааны төв - 9
  • Хоол,үйлдвэрлэл үйлчилгээ -751
  • Кофе шоп - 81
  • Хүнсний үйлдвэр - 3 
  • Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв - 109
  • Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар - 46
  • Сургалтын төв - 15
  • Бассейн - 7
  • Зочид буудал - 21
  • Саун -10
  • Амралтын газар - 11
  • Бусад /ахуйн үйлчилгээ/ -679 хамрагдсан байна.

Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 251 зөрчлийг илрүүлсэн бөгөөд илэрсэн зөрчилд 9 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага 5 аж ахуйн нэгжид тус тус хүргүүлсэн байна.

Мөн бүтээгдэхүүн хураасан нэг акт тогтоож, зөрчил гаргасан долон хуулийн этгээд, зургаан иргэнд хуулийн дагуу торгуулийн шийтгэлийг ногдуулсан гэж НМХГ-аас мэдээллээ.

 

 

Тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн зах, худалдааны төв, барааны тасгууд болон хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газар, зочид буудал, амралтын газар, саунаар үйлчилгээ үзүүлэх газрууд нь хүчин чадлынхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авахаар журамлагдсан.

Түүнчлэн худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-22:00, ресторанууд 07:00-00:00 цаг хүртэл ажиллахаар болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627320
0 эможи

keyboard_arrow_up