ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжийн хүсэлтээ цахимаар гаргаж болно

2021 оны 5 сарын 26

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбосон. Энэ хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өчигдөр (2021.05.25)-өөс эхлэн цахимаар гаргах боломжтой болжээ. Үүний тулд иргэд Ehalamj системд нэвтэрч, бүртгүүлэх шаардлагатай аж.

2021 оны зургадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд буюу Ehalamj системд оруулахаар Гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төвтэй хамтран ажиллаж байгаа аж. Үүнд:

-18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн

-Гэр, орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн

-Хорих ангиас суллагдсан иргэн

-Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627295
0 эможи

keyboard_arrow_up