ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО: Хоёр шүүгчийг огцруулах, нэг шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргажээ

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын гурван шүүгчид олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт гардаг. Тухайн шүүгчдэд сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг  “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд гаргаад байсан.

Тэгвэл өнөөдөр Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хурал болж,

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр,
  • Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт огцруулах,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хэмээн заасан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627283
3 эможи

keyboard_arrow_up