“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЗУРАГТ ХУУДАС бүхий ЗӨВЛӨМЖ гаргажээ
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн прокурор газар дүүргийнхээ Цагдаагийн газартай хамтран хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, нэг удаагийн амны хаалтыг хэрхэн зөв хаях талаар анхааруулсан зурагт хуудас бүхий зөвлөмж гаргаж, тус дүүрэгт байрлах “Хархорин”, “Сандэй-2”, “Барс” зэрэг худалдааны төвүүдэд байршуулсан байна.
Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үеэр халдвараас сэргийлэх нэг удаагийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ огцом нэмэгдэж, тэр хэрээр хүрээлэн буй орчин, амьтдад сөргөөр нөлөөлж эхэлсэн тул энэ талаар сэрэмжлүүлэх зорилгоор дээрх ажлыг хийжээ.