ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнбилэг “хулгайлсан“ 123 тэрбумыг БУЦААН ТӨЛҮҮЛЖЭЭ

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон юм.

Мөрдөгчдийн ажлын хэсгээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан байна.

Arslan.mn

Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгдлөө.

Ийнхүү авлигын гэмт хэргийн улмаас учирсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг төрд буцаан төлүүлсэн нь ажлын хэсгийн мөрдөгчид болон Монголбанкны ажилтнуудын хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
4
wow an post
1
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
angry an post
627272
66 эможи

Зочин
2021-05-27 21:23
Ямар дансанд орсонгоо баримтаар нотлохоод тавьчих хуулга хэсэг үндсэн баримтаа тэгвэл ок
Зочин
2021-05-27 17:39
Үнэн бол саын л байна. Улсын хөрөнгийг хулгайлсан бол шоронд нь хий. Эс тэгвээс ахиад л хулгай хийнэ. Учир нв Эрдэнэбилэг хэзээч засаршгүй хулгайч.
Зочин
2021-05-26 22:28
За сайн байна төлүүлсэн бол доройтож туйлдсан улс орны эдийн засагт нэмэр болог ханаж цаддаггүй шуналууд идсэн эрүү хувхайрдаг идүүлсэн дов ногоордогыг санаж явахад илүүдэхгүй л болов уу
Зочин
2021-05-26 22:02
Хулгай юм бол ялыг нь өгөөч
Иргэн
2021-05-26 20:19
Хулгайлсан юм бол шоронд ордог биз дээ.
Зочин
2021-05-26 19:33
Үнэн бол сайн л байна
иргэн
2021-05-26 10:42
Хувийн өмчид халдлаа гээд байсан байж яах гэж төлсан юм бэ.
Иргэн
2021-05-26 10:32
Үнэн бол гоё юмаа...сонгуулийн дараа буцаагаад өгчихгүй бол ч...шоррнгоос тангараг өргөдөг л гарууд ш дээ...эрх баригчдад итгэхэд хэцүү ш дээ...
уугуул
2021-05-26 08:30
үнэн бол сайхан мэдээ бна...
Бат
2021-05-26 08:17
Мөнгө улс төр газар уул уурхайн мафийнхныг ингэу 1 цэгцлэх хэрэгтэй төрийн төмөр нүүрийг харуул.
үнэн
2021-05-26 08:14
Оросуудаас эд нарын худалдаж авсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг Улсаар түрээ бариад л МАН-хан Нямдорж Хүрэлсүх хоёр булаагаад авсан, өөрсдөө болохоор юу ч хийж чадахгүй, хэл ус ч байхгүй харанхуй хэдэн юм.улсын татварын хэдэн төгрөгийг хувьдаа завьшихаас өөр ид шидгүй.
Иргэн
2021-05-25 22:30
Зээлсэн мөнгөө буцааж төлөхөөр яахаараа авилгын мөнгө гаргууоах болчдог билээ хаха
Зочин
2021-05-25 11:30
Үнэн бол уу...
Lirgen
2021-05-25 11:25
Saikhan medee baina
Зочин
2021-05-25 11:05
sain bn
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up