Орон нутаг руу явсан хүүхэд очсон айлдаа долоо хоног ТУСГААРЛАГДАНА

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

УОК-иос энэ сарын 22-ноос эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн. Вакцины хоёр тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг вакцины гэрчилгээгээ үзүүлэн, орон нутаг руу зорчихыг зөвшөөрсөн. Мөн 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй байх шийдвэр гаргасан.

Гэсэн хэдий ч 17 хүртэлх насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй учир халдвар авах болон дамжуулах эрсдэлтэй гэж үзэн нийслэлээс орон нутагт очсон хүүхэд очсон айлдаа долоо хоног тусгаарлагдах зохицуулалт хийгджээ.

Мөн эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас вакцин хийлгээгүй иргэд мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, тусгаарлалтад орохыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627267
0 эможи

зочин
2021-05-25 23:54
зөв зөв
keyboard_arrow_up