Нөхрийнхөө хоолонд “зүү” хийж хороохыг завдсан эмэгтэйд 2.6 жилийн хорих ял оноожээ

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

2021 оны 1-р сарын 23-ны өдөр иргэн М нөхөр А-ийн хоолонд зүү хугалан хийсэн гэх хэрэг гарсан.

Гомдол мэдээллийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сар хорих ял оногдуулан шийдвэрлэжээ.  

Хэргийг эргэн сануулбал, Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн харьяат иргэн хандсан байна. Тэрбээр “Хоолноосоо найман ширхэг зүү олсон. Дээрх хэргийг шалгаж өгнө үү” хэмээн албаныханд ханджээ. Тухайн иргэний хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
627236
1 эможи

зочин
2021-05-25 00:46
Хүний амь насанд санаатайгаар заналхийлэхэд ердөө л 2,6 жил үү
keyboard_arrow_up