Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ
2021 оны 05 дугаар сарын 22,23-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 579 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 399 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6, Орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, Орон нутагт 5 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
- 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагийн орчим Хэнтий аймагт А жолоочтой суудлын автомашин, явган зорчигч мөргөж, явган зорчигчийн амь хохирсон.
- 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагийн орчим Баянхонгор аймагт Д жолоочтой бага оврын ачааны автомашин, хүүхэд мөргөж, хүүхдийн амь хохирсон.
- 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим Төв аймагт автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
- 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23:00 цагийн орчим Орхон аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
- 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 22:00 цагийн орчим Хөвсгөл аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 105, Орон нутагт 54, Улсын хэмжээнд 159 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.