ТАНИЛЦ: Орон нутаг руу зорчих иргэдэд тавих шаардлага

2021 оны 5 сарын 23

Иргэдийн хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөн өчигдрөөс нээгдсэн. “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д зааснаар Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу үндэслэн эхлүүлсэн билээ.

Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд орон нутаг руу зорчихдоо дараах шаардлагыг хангасан байх ёстойг Нийслэлийн онцгой комиссын мэдээлэв. Үүнд:
  • Дархлаажуулалтын бүрэн тун (2 тун) авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Covid-19-өөр өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадлагаа шаардлагатай. Эмчийн магадлагааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
  • 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
  • Бусад тохиолдолд PCR-ын шинжилгээ (72 цаг хүчинтэй), эсвэл түргэвчилсэн шинжилгээ (48 цаг хүчинтэй) шаардана.

Нийслэлд PCR шинжилгээний явуулын болон суурин зургаан цэг ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж буй юм. Хөдөө, орон нутаг руу зорчих, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд дараах цэгүүдэд очиж PCR шинжилгээгээ өгөх боломжтой. Үүнд.

  • Баянзүрх дүүрэг – “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  • Сонгинохайрхан дүүрэг – Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627202
1 эможи

keyboard_arrow_up