Хэлмэгдэгсдэд зориулж хөшөө босгоно
Өнөөдөр Монгол ньюс хэвлэлийн хүрээлэнд хэлмэгдэгсдэд зориулж хөшөө босгох тухай хэвлэлийн бага хурал боллоо.
Хэвлэлийн бага хуралд Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны дэд тэргүүн Ж.Баасандаш, Чингис хааны дэлхийн академийн эрдмийн зөвлөлийн гишүүн Ц.Мягмар нар оролцлоо. 120 см өндөр, 60 см өргөн, 40 см зузаантай боржин чулуун дээр сийлсэн тус хөшөөг ирэх сарын 10-нд Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай бүсэд залахаар болжээ. Мөн энэ үеэр улс төрийн хэлмэгдэгсдэд зориулж Чингис хааны дэлхийн академаас "Тэнгэрийн дуудлага" тахилгын ёслолыг зохион байгуулахаар болсон байна. Тус ёслол нь найман сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ ёслолд жирэмсэн эмэгтэй, сэтгэцийн өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүдийг оролцуулдаггүй юм байна. Дашрамд дурдахад Монголд албан ёсны бүртгэлтэй 80 мянган иргэн хэлмэгдсэн гэсэн үзүүлэлт байдаг ч Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооноос гаргасан судалгаагаар 300 мянгад хүрсэн байгаа аж. Эдгээр хүмүүст төр засгийн халамж үйлчилгээ муу хүрдэг, нөхөн олговорыг олгодоггүй талаар Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны дэд тэргүүн Ж.Баасандаш ярьж байлаа.