ЦЕГ: Гэртээ хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Ахуйн осолд хүүхэд өртөж хохирсон тоо баримт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч хүүхэд ахуйн осол, зам тээврийн осолд өртсөн зөрчил, гэмт хэрэг гарсаар байна.

Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар халуун тогоо, ус буцалгагчинд түлэгдэж хүүхэд амиа алдсан таван тохиолдол гарчээ.  Амь насанд хохирол учруулах хэмжээний 70-80 хувьтай түлэгдэж байна. Цахилгаан, халуун тогоо, шилэн ус буцалгагч зэргээс түлэгдэж байгаа учраас маш сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна.

Тиймээс хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргэж байна.

Зарим зүйлсийг далд хий!

  • Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,
  • Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх 
  • Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
  • Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
  • DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх,
  • Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627174
0 эможи

keyboard_arrow_up