Цэргээ хөнөөсөн офицер найман байлдагчийг зодсон нь тогтоогджээ

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Ц.Б-ыг салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамц нь зодож, аминд нь хүрсэн хэрэг гуравдугаар сарын 28-ны үдэш гарч, цэргийн анги, салбарт хүний эрхийн зөрчил байгаа гэдгийг олон нийтэд мэдрүүлээд буй билээ.

Хэрэгт холбогдсон офицер Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ҮБХИС-ийг 2017 онд төгсөх байсан ч сурлага тааруугаас улиран, хойтон жил нь дипломоо авч, 2019 онд салаан захирагч болсон. Ингэхдээ сахилгын зөрчил гаргаж, цалингийн хувиар торгуулж байсныг ЗХЖШ-ын удирдлага нь мэдээлээд байгаа.

Тэрбээр 2018 онд дэд ахлагч цолтой зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажиллаж байгаад 2019 оны арваннэгдүгээр сард 326 дугаар анги руу шилжин, салаан захирагч болж, сарын дараа дэслэгч цол хүртсэн нь мөрдөн байцаалтаар батлагдсан. Нэг бус удаа сахилгын зөрчил гаргасан тул зэвсэгт хүчнээс халах тушаал гуравдугаар сарын эхээр боловсруулаад байсан ч Хуурай замын цэргийн командлалын удирдах албан тушаалтнууд уг төслийг нь буцааж, дахин бичих үүрэг өгсөн байдаг. Гэвч уг тушаалын төслийг дахин боловсруулах албан тушаалтан нь дарга, удирдлагаасаа өгсөн үүргийг биелүүлээгүйгээс дэслэгч Д.Гялбуужамц ангидаа согтуу танхайрч, хугацаат цэргийн алба хаагчийн аминд хүрсэн юм.

Тэрбээр найз нартайгаа Биокомбинат дахь нэгэн дэлгүүрээс архи авч, ангийн байрлалын гадаа машинд уугаад, дахин нэг шил согтууруулах ундаа барьж харуулын байр луу орж хэрэглэсэн нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Улмаар цэргүүдийг амарч байхад нь Соёл амралтын танхимд оруулан жагсааж, гар дээр нь сунайлгах зэргээр дэглэн, талийгаач байлдагчийг зодсоныг бусад нь гэрчилсэн билээ.

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны дарга асан, дэслэгч Д.Гялбуужамцад тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн”, 10.1 дэх хэсгийн хүний амь хөнөөсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэрбээр талийгаачаас гадна өөр найман цэргийн алба хаагчийг зодож, цэргийн дүрмийн бус байдлаар харилцсан нь шалгалтаар тогтоогджээ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
2
627171
5 эможи

Иргэн
2021-05-22 08:28
Хууль бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Энэ хүч хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдаад байгаа нөхдүүдэд хуульд заасан хариуцлагыг шударгаар үүрүүлэх хэрэгтэй.
Ганаа
2021-05-21 14:27
Энэ яргачинд бүх насаар нь хорих ял өгөх хэрэгтэй юм байна.
Зочин
2021-05-21 14:09
ЗХЖШ-ын дарга нарт хариуцлага тооцоо
keyboard_arrow_up