УГТЭ хүнд, хавсарсан олон судасны залгалт хийх мэс заслыг МОНГОЛДОО амжилттай НУТАГШУУЛЛАА

2021 оны 5 сарын 21

Монголын зүрхний мэс заслын түүх нь академич Р.Шагдарсүрэн багш 1958 онд Монгол Улсад анх удаа артерын битүүрээгүй цорго гэдэг төрөлхийн гажгийг боох мэс заслыг хийснээр эхэлдэг. Гэхдээ нэг жилийн өмнө буюу 1957 онд академич Р.Шагдарсүрэн зүрхнээс зүү сугалж авах мэс заслыг мөн хийсэн байдаг. Хэсэг хугацааны дараа зүрхний мэс заслын эмч нар багаараа тэр үеийн ЗХУ-ын Бакаловын нэрэмжит Зүрх судасны дадлага хийж, мэргэжил дээшлүүлэн эх орондоо ирээд анхны зүрх, судасны болон цээжний хөндийн мэс заслын тасгийг нээсэн байдаг. Ингээд Монгол улсад зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Ингээд та бүхэнд Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Зүрний судасны мэс заслын тасгийн үйл ажиллагааг танилцуулж байна.

УГТЭ-ийн ЗСМЗТ-ийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Д.Бат-Ундрал:

Монгол улсын зүрхний мэс заслын суурийг академич Р.Шагдарсүрэн болон н.Ванган багш нар тавьсан. Манай тасагт Монгол улсын сор болсон эмч нар ажиллаж байсан түүхтэй. Өнөөдрийг хүртэл бидэнтэй баг болж  академич, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч н.Баасанжав эмч, Монгол Улсын гавъяат эмч н.Даваацэрэн эмч нар үнэтэй зөвлөгөөг өгч ажиллаж байна. Гавъяат эмч н.Цэвээнжав багш маань ажиллаж байсан. УГТЭ-ийн ЗСМЗТасаг нь 2000 оны эхэн үед сард 3-4 цусны зохиомол эргэлттэй нээлттэй мэс заслыг хийдэг байсан бол одоо манай баг долоо хоногт 10 орчим энэ төрлийн мэс заслыг хийдэг болтлоо хөгжсөн. Жилд 250-350 нээлттэй зүрхний мэс засал, 900-1200 орчим судасны мэс засал хийдэг том тасаг болтлоо өргөжин хөгжсөн байна. Энэ бол дан ганц бидний гаъяа, хөдөлмөр биш, бидэнд зааж, сургаж байсан багш нарын минь гавъяа юм. 2020 оны хувьд бид нийтдээ 100 гаруй зүрхний төрөлхийн гажигийг эмчилсэн байдаг. Үүний 38 нь бага насны буюу дөрвөн наснаас доош насны хүүхдэд мэс засал хийсэн. 1970-аад оноос хойш зүрхний хавхлага суулгах мэс заслыг хийж эхэлсэн.

Он гарсаар хавхлагын хүнд, хүнд мэс заслуудыг манай баг, хамт олон хийсээр байна. Үүнд зүрхний агших чадвар 30-аас доош хувь буурсан иргэнд 2-3 хавхлагыг солиод үлдсэн нэг хавхлага дээр нь нөхөн сэргээх ажиллагааг хийж, титэм судасны мэс заслыг давхар хийсэн мэс заслыг амжилттай хийлээ.

Зүрхний мэс засал нь 12-15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ордог. Ер нь бол олон судасны залгалт хийх мэс заслын тоо сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болж байна. Бид өмнө нь 3-5 судасны залгалтыг хийж байсан бол өнөөдөр анх удаа зургаан залгалтыг амжилттай хийлээ. Сүүлийн үед зүрхний титэм судасны эмгэг олширч энэ төрлийн мэс засал долоо хоногт 2-3 удаа хийгддэг болсон. Мөн эмнэлгийн баг хамт олны нягт ажиллагаа үүнд нөлөөлсөн гэж бодож байна. Өмнө нь ангиографийн үзлэг, эмчилгээг хийлгээд эмнэлгээс гардаг байсан бол одоо хамтран үзлэг хийж, үргэлжлүүлэн эмчилгээ, мэс засал хийлгэх шаардлагатай хүмүүсээ тасагруу шилжүүлэн мэс заслыг хийдэг болсон. Үүнээс гадна мэс заслын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг бид суурилуулж, мэс заслын өрөөтэй болсон. Тасагт ажиллаж байгаа 10 эмчээ Зүрхний үндэсний төвийн болон Люксенбургийн вант улсын төслийн хүрээнд бүгдийг нь гадаад дотоодын сургалтанд хамруулсан. Манай эмч нар Люксенбургийн вант улс, Франц улсын зүрхний төв, Тайваний үндэсний их сургууль, БНСУ-ын Сөүлийн Ионсей их сургуульд дадлага хийгээд ирсэн. Боловсон хүчний хувьд залуужиж байна. Өмнө нь 20-30 жил ажилласан эмч нар зүрхний мэс засал хийдэг байсан бол одоо 20-30 насны залуучууд зүрхний мэс заслыг маш чадамгай хийж байна. Энэ нь гадаад, дотоод харилцаа сайжирч, удаан хугацааны дадлага хийсэнтэй холбоотой гэж боддог.

УГТЭ-ийн ЗСМЗТ-ийн зүрх судасны эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор перфузиологич Ч.Төвжаргал:

Цусны зохиомол эргэлт гэдэг нь хүний зүрх болон уушигны үйл ажиллагааг зогсоосны дараа мэс засалчид мэс хийх боломжийг олгож, тусгай аппаратаар уушиг, зүрхийг орлуулдаг. Цусны зохиомол эргэлтийг 20 дугаар зуунд бүтээгдсэн гайхамшиг гэж дэлхий даяар үздэг. Тэгвэл манай улсад 1970-аад оноос тус мэс засал нэвтэрсэн.  Өнөөдөр бид жилдээ 200 гаруй цусны зохиомол эргэлттэй мэс заслыг хийдэг. Манай эмнэлэг  Герман улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн Sereen брендын аппаратыг хэрэглэдэг.

УГТЭ-ийн ЗСМЗТ-ийн зүрх судасны мэс заслын эмч С.Нямсүрэн:

Зүрхний титэм судасны эмгэгээс үүдэж нас барах тохиолдол маш их байдаг. Тус өвчний, манай улсад эмийн эмчилгээ, судсан дотуурх эмчилгээ, мэс засал гэсэн гурван эмчилгээ бүгд хийгдэж байна”

Өнөөдөр бид зүрхний цочмог шигдээстэй, зүрхний бүх судсууд бөглөрч зүрхний 60-80 хувийг хамарсан том хэмжээний шигдээс үүссэний улмаас шигдээс үүссэн, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан хүнд мэс заслыг хийлээ. Дээрх зовиуруудаас болж уг өвчтөн зүрхний хүнд хэлбэрийн дутагдалд орж, зүрхний шахалт 30 хүрэхгүй хувьтай байсан. Тийм болохоор бид мэс заслын аргаар уг өвчтөний амь насыг аварч, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагруу шилжүүллээ. Өмнө нь бид ийм төрлийн өвчтөнд гадны өндөр чадвартай мэргэжилтнүүдтэй хамтран хийдэг байсан бол одоо бол бид өөрсдөө бие даагаад хүнд хүнд мэс заслыг хийдэг болсон.

Миний хувьд тус тасагтаа долоон жил ажиллаж байна. Насанд хүрэгчдийн мэс засал болон захын судас, артер, венийн судас, судаслаг хавдаруудад мэс засал хийдэг. Энэ чиглэлээр 2018-2020 оны хооронд Тайваний үндэсний их сургуулийн эмнэлэгт насанд хүрэгчдийн зүрхний мэс засал, судасны мэс заслын чиглэлээр хоёр жил суралцсан. 

Дэлхийн хүн амын нас баралтын нэгдүгээр шалтгаан нь зүрх судасны өвчин юм. Үүн дундаа зүрхний титэм судасны эмгэгээс үүдэж нас барах тохиолдол маш их байдаг. Тус өвчний, манай улсад эмийн эмчилгээ, судсан дотуурх эмчилгээ, мэс засал гэсэн гурван эмчилгээ бүгд хийгдэж байгаа. Үүн дундаа судсан дотуурх эмчилгээ манай улсад сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үр дүн ч сайтай байгаа. Зүрхний титэм судасны цусан хангамжийн дутагдалтай бүх хүмүүс манай эмнэлэгт ирж үйлчлүүлдэг. Жилдээ ойролцоогоор 3000 гаруй судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийгддэгийн 1700 орчимд нь судсан дотуур стенд тавих эмчилгээ хийгддэг. Эдгээр тохиолдлуудын 10 орчим хувьд нь титэм судасны мэс засал хийлгэх ёстой байдаг. Сүүлийн жилүүдэд титэм судасны мэс засал маш эрчимтэй хийгдэж байна. Энэ нь оношилгоо эрт хийгдэж байгаатай холбоотой.

УГТЭ-ийн ЗСМЗТ-ийн зүрх, судасны мэс заслын эмч В.Ганбат:

Миний хувьд тус тасагтаа хүүхдийн төрөлхийн гажигийн мэс заслаар нарийвчлан судлаж ажиллаж байна. 2019 онд БНСУ-д хүүхдийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн. Жилд дунджаар 50-60 мэс засал ордог бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор мэс заслын тоо цөөрсөн. 2020 онд 30 хүүхэд мэс засалд орсон бол 2021 оны 1, 2 дугаар сард нөхцөл байдалтай холбоотойгоор мэс засал хийгдээгүй бөгөөд гуравдугаар сард 10 орчим мэс засал орсон. Хүүхдийн хувьд насанд хүрэгчидийг бодвол маш эмзэг байдаг. Ихэнхи гажиг нь хэвийн бус анатомийн өөрчлөлт үүссэн байдаг учраас бүх зүйл нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг. Насанд хүрэгчдийн өвчлөлийн дийлэнхи нь олдмол байдаг бол хүүхдийнх дийлэнхи нь эмгэг байдлаар явагдаж байдаг. Тиймээс мэс заслын дараа хүүхдийн тэнцвэржих байдал нь маш төвөгтэй, хүнд байдаг. Эрчимт эмчилгээ илүү их шаарддаг, илүү нарийн байдаг.

УГТЭ-ийн ЗСМЗТ-ийн зүрх, судасны мэс заслын эмч Ц.Зориг:

Зүрх судасны мэс заслын амбулаторын тусламж үйлчилгээгээр зүрхний олдмол болон төрөлхийн гажиг, захын судасны эмгэг гэсэн гурван чиглэлээр бид тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Үүний дотроос насанд хүрэгчдийн эмчилгээнд нэг болон олон хавхлагын эмгэгүүд ордог. Мөн цээжний гол судас болон хэвлийн гол судасны эмгэгүүд хавсарч ордог.

Сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчин ихэссэнтэй холбоотойгоор чихрийн шижин өвчин хавсарсан, чихрийн шижингээс үүдэлтэй захын судасны эмгэгүүд нилээдгүй оношлогдож байна. мөн тамхинаас үүдэлтэй захын судасны эмгэгүүд түлхүү оношлогдох болсон.

Амбулаториор тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хувьд ихэнхи нь өвчний хожуу үед ирж ханддаг. Хөдөө орон нутагтаа цаг алдсантай холбоотойгоор хүндэрсэн үедээ ирэх нь ч бий. Тиймээс 2017 оноос хойш харъяа дүүрэг, сумын эмнэлэгт энэ төрлийн үзлэг оношилгоог сайжруулах ажлыг эхлүүлсэн.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627159
12 эможи

Зочин
2021-05-28 13:06
Зовох цагтаа эмчээ гээд очиход минь өвчнөөс салгаж нас хайрлаж амьдрал бэлэглэдэг эмч нараараа бахархаж байна. Ёстой гавъяат гэдэг цолыг эмч нарт өгмөөр шүү. Ялангуяа УГТЭ-н тархи, зүрх судасны эмч нарын баг үнэхээр мундаг эмч нар даа
Baatraa
2021-05-25 13:00
Altan gartai emch, suvilagch nartaa ulam ih amjilt, eruul enhiig huseyee.
Зочин
2021-05-22 11:50
mundag emch nartaa bayar hurgey
Зочин
2021-05-21 23:34
Чадвартай эмч нартаа баяр хүргэе!олон хүмүүст амьдрал бэлэглээрэй!
1
2021-05-21 23:05
Batundral uch chadaagui, uch medexgui, anagaax d surch bxdaa xagas dutuu sursan bxoo,
Банзай
2021-05-21 14:12
Маш сайхан мэдээг Нэгдсэн гуравдугаар эмнэлэгээс ойр ойрхон сонсч Эмнэлгийн алтан гарт баг бүрэлдүүндээ баярлаад баршгүй Ийм чадварлаг баг бүрэлдхүүндээ цалинг чамлахааргүй дээрнь ур чадварын нэмэгдэл зэргийг нь ѳгч сүүлийн үеийн шинэ технилогоор тѳр засаг минь гар татахгүй хангаж бүх талаар дэмжих хэрэгтэй Баатар гавьяат цол энэ баг бүрэлдхүүнд л эзэндээ очих ёстой тѳрѳѳс бид үүнийг шаардаж байна та бүхэндээ амь жилт хүсье
keyboard_arrow_up