Сураггүй алга болсон эмээ, ач охин хоёрыг ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
Өнгөрөгч тавдугаар сарын 17-нд 12.00 цагийн үед Баянзүрх дүүргийн X апартмент хотхоны орчимд эмээтэйгээ тоглохоор гарсан зургаан настай Г.Мишээл, 60 настай Р.Оюунцэцэг нар сураггүй алга болоод байсан билээ.
Тэгвэл сураггүй алга болсон эмээ, ач охин нарыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид эсэн мэнд олж тогтоон, ар гэр бүл, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан О.Эрдэнэхишигээс тодруулахад "Сураггүй алга болсон дээрх хугацаанд хаана байсан, хаагуур явсан, ямар учраас гэрээсээ явсан зэрэг шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэлээ.