ШУУРХАЙ: Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг СУНГУУЛАХ хүсэлт ирүүлжээ
Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас цагдан хорих хугацааг сунгах хүсэлт ирүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хорионы хурлыг 13,30 цагт хийх юм.
Улсын начин Э.Энхбатын хувьд БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд ухаан орсон ч тархи нь хүнд бэртсэн учраас ярьж, хөдлөж чадахгүй байгаа аж.