Унгарт коронавирусээр нас барсан монгол эмэгтэйн нярайн бие сайжирч, эмнэлгээс гарчээ

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 05-нд Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барсан харамсалтай явдал болсон. Тодруулбал, талийгаач гэр бүлийн хүний хамтаар есөн настай хүүгээ Монголд орхин, хөдөлмөр эрхлэхээр Унгарт очсон  бөгөөд халдвар аваад биеийн байдал нь муудаж харамсалтайгаар хорвоог орхисон. Энэ үеэр долоон сартай жирэмсэн байсан юм. 

Тухайн үед эмч нар яаралтай мэс заслаар хүүхдийг нь хийсвэрээр төрүүлэн авсан бөгөөд тухайн хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хяналтад байсан.

Тэгвэл охины бие тэнхрэн 3,3 кг болж эмнэлгээс гарсан байна. Охин аав хоёр тун удахгүй "Хүннү эйр" компанийн нислэгээр нутаг буцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэр хүртэл байх зардал бусад асуудлыг Унгарт буй Монголчууд шийдэж байгаа аж.

Мөн охины гэр бүлд туслах хандивын аян үргэлжилсээр байна.

Хандивын данс:  Унгар дахь Монголчуудын Хамтын Холбоо ( Magyarországi Mongolok Összefogása Egyesület)

10101023-33648100-01005009.

Oлон улсын IBANкод НU93.

Oхины аавын банкны данс:

Хаан Банк: 5079086561-Д. Ганболд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627114
0 эможи

keyboard_arrow_up