Сөүлээс тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр буюу тавдугаар сарын 19-ны 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус нислэгээр 160 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал болон “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарласан байна.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627106
0 эможи

keyboard_arrow_up