Усанд осолдсон хүүхдийн цогцос модонд тээглэсэн байжээ

2021 оны 5 сарын 20

Архивын зураг ашиглав

Усанд унаж, осолдсон хүүхдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр /2021.05.19/ 18:48 цагт оллоо.

Цогцсыг осолдсон газраас 13 км-ын зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
627099
3 эможи

keyboard_arrow_up